Франц улс өчигдөр Малид суух шинэ Элчин сайдаа томилсон талаар Гадаад
хэргийн яам нь мэдээллээ.
Франц улс өчигдөр Малид суух шинэ Элчин сайдаа томилсон талаар Гадаад хэргийн яам нь мэдээллээ. Гадаад харилцааны зөвлөх Жиль Хуберсон 2011 оноос хойш Малид Элчин сайдаар ажилласан Кристиан Роерын орыг залгамжлах болжээ. Франц энэхүү шийдвэрээ Кристиан Роерыг Африкт Элчин сайдаар томилохоор болсон хэмээн тайлбарлав. Харин Мали дахь дипломат эх сурвалж 63 настай Роерыг Францын Гадаад хэргийн сайдад томилох төлөвлөгөө байгаа гэжээ.
Франц улс нь исламын хэт даврагсдыг дарахад тусалж Малид 4000 гаруй цэрэг илгээн, амжилттай ажиллаж байна.
Д.Идэр

























































