Энэтхэгт 14 минут тутамд нэг эмэгтэй хүчиндүүлдэг гэсэн судалгаа бий.
Тэгвэл тус улсын Доод танхим удаан хүлээлгэсний эцэст хүчирхийллийн
эсрэг хууль баталжээ.
Энэтхэгт 14 минут тутамд нэг эмэгтэй хүчиндүүлдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл тус улсын Доод танхим удаан хүлээлгэсний эцэст хүчирхийллийн эсрэг хууль баталжээ. Шинэ хуулинд хүчирхийлэл үйлдсэн этгээдэд доод тал нь 20 жил, хүнд хэлбэрт нь цаазаар авах ялыг тусгажээ. Мөн хүчил цацах, хүн худалдаалах, бүлэглэн хүчирхийлэх болон бэлгийн бусад гаж зуршлуудад хэрхэн хариуцлага тооцохыг заасан байна.
Энэ хуулинд мөн охидын бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрөх нас 16 байсныг 18 болгон өөрчилжээ.
Хуулийг өнөөдөр Дээд танхим хэлэлцэж батлах юм.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (4)