
Уго Чавес агсны өвчний шалтгааныг тогтоох комисс байгуулахаа
Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро өчигдөр
мэдээллээ. Гэхдээ хэрвээ тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт
байгуулвал дэлхийн шилдэг эрдэмтдийг урьж Уго Чавесын өвчний шалтгааныг
тогтооно гэв.

Уго Чавес агсны өвчний шалтгааныг тогтоох комисс байгуулахаа Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро өчигдөр мэдээллээ. Гэхдээ хэрвээ тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулвал дэлхийн шилдэг эрдэмтдийг урьж Уго Чавесын өвчний шалтгааныг тогтооно гэв.
Николас Мадуро “Уго Чавес агсныг хувьсгалын замаас зайлуулахын тулд түүнд халдварт вирус халдаасан гэдэгт итгэж байна. Хувьсгалын дайснууд Уго Чавес агсанг хөнөөхгүй бол сонгуульд ялж чадахгүй гэдгээ мэддэг” хэмээжээ.
Харин барууны хэвлэлүүд Уго Чавесын өвчнөөр сонгуулийн шоу хийж байна гэлээ. Венесэулийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 14-нд болох юм. Сонгуульд Николас Мадуро сөрөг хүчний Энрик Каприлестэй өрсөлдөх билээ.
Д.Идэр