
Саятанг шөнийн 23.00 цагийн үед нас барсан гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байгаа ч үхлийн шалтгааныг нь одоогоор тогтоогоогүй байна. Борис Березовски зүрхний шигдээсээр өвдөж байсан бөгөөд саяхан Израйльд эмчилгээ хийлгэсэн байжээ. Гэсэн ч тэрбээр ОХУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгч В.Путинг байнга шүүмжилж, эсэргүүцдэг байсан тул улс төрийн сэдэлтэй хүн амины хэрэг байж магадгүй гэж хардах хүн байгаа юм.
ОХУ-ын ерөнхийлөгч асан Борис Ельциний үед тэрбээр улс төрийн гол тоглогчдын нэг байсан бөгөөд В.Путины үед бусад улс төрчидөд үзэл бодлынхоо хувьд хавчигдах болсон байна. Түүнийг 2001 онд мөнгө угаасан хэргээр хуулийнхан баривчлах гэсэн ч тэрбээр Англид улс төрийн орогнол хүсч, хилийн чанадад амьдрах болжээ.
Сэтгэгдэл (1)