Өнгөрсөн даваа гарагаас эхлэн гурван сарын тэтгэлэг болох 210 мянган төгрөгийг бусад нэмэгдлийн хамт арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болсон хэдий ч оюутнууд одоо болтол мөнгөө аваагүй байна. Гэхдээ одоогийн байдлаар 30 гаруй их, дээд сургуулийн оюутны мөнгийг дансанд нь байршуулжээ.

Оюутны тэтгэлгийн мөнгийг сургуулиуд хугацаанд нь олгоогүй тул Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр түр журам гаргаж энэ сараас эхлэн Сургалтын төрийн сангаас арилжааны банкуудаар дамжуулан оюутан бүрийн нэрийн дансанд үндэсний болон урамшуулалт тэтгэлгийг хийж байхаар болсон билээ. Өнгөрсөн даваа гарагаас эхлэн гурван сарын тэтгэлэг болох 210 мянган төгрөгийг бусад нэмэгдлийн хамт арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болсон хэдий ч оюутнууд одоо болтол мөнгөө аваагүй байна. Гэхдээ одоогийн байдлаар 30 гаруй их, дээд сургуулийн оюутны мөнгийг дансанд нь байршуулжээ. Харин ирэх лхагва гараг гэхэд эцсийн байдлаар бүх оюутны мөнгө дансанд нь байрших юм байна. Өнгөрсөн жилийн хувьд үндэсний тэтгэлгийг 145389 оюутан хүртсэн бол, урамшуулалт тэтгэлгийг нэмж 21014 суралцагч авчээ.
Сэтгэгдэл (2)