
Өнгөрсөн долоо хоногт банк, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн
компьютерүүдийг хакердсан хэргийг Хятадаас үйлдсэн хэмээн Өмнөд
Солонгосын тал мэдээлж байлаа.

Өнгөрсөн долоо хоногт банк, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн компьютеруудыг хакердсан хэргийг Хятадаас үйлдсэн хэмээн Өмнөд Солонгосын тал мэдээлж байлаа. Харин нарийвчлан шалгалт хийсний дараа IP хаяг нь Хятадаас бус аль нэгэн банкны дотоод сүлжээнээс илэрснийг мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын Харилцаа холбооны комисс банкуудын дотоод сүлжээнээс кибер дайралт хийснийг тогтоосон ч тус улсын Засгийн газар гадаадын улсаас хакердсан хэмээн сэжиглэсэн хэвээр байна.
Өнгөрсөн лхагва гарагт банк болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 32 мянган компьютер хоёр цагийн турш гацаж, ажиллаагүй юм.
Д.Идэр