
Энэ жилийн хувьд 16 мянган өрхийн 90 гаруй мянган иргэнийг хүнсний талонд хамруулна. Хүнсний талонд олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөхүүл нярай хүүхэдтэй эхчүүд зэрэг ажил хөдөлмөр хийх боломжгүйгээс нэн ядуу нөхцөлд амьдарч буй иргэдээс гадна орон гэргүй тэнэмэл амьдралтай хүмүүс ч багтдаг ажээ. Хүнсний талон авах иргэд халамжийн дэвтэр болон иргэний үнэмлэхтэйгээ харьяа хорооныхоо нийгмийн ажилтнаас очиж авах юм байна.
Хүнсний талоныг олгоход айлуудыг 0-1000 оноогоор амьжиргааг нь тогтоодог. Босго оноо нь 231.026 гэсэн нарийвчилсан оноогоор тогтоодог байна. Энэ онооноос доогуур байгаа айл өрхүүдэд хүнсний талон олгодог ажээ. Харин энэ онооноос дээшээ байвал талонд хамрагдах боломжгүй. Хороо тус бүрт ямар дэлгүүрээр зарагдах нь тодорхой болчихсон. Түүнчлэн нэн ядуу өрхийн насанд хүрэгчдэд арван мянган төгрөг, хүүхдэд 5000 төгрөгийн нэг талон олгох юм.
Т.Хулан