Улсын дээд шүүхийн шүүгчийн найман орон тоонд 27 нэр дэвшигч энэ сарын 18-ны өдөр Шүүхийн Мэргэшлийн хорооны шалгалтанд орсноос 19 тэнцэж, найм нь хасагдсан байна. Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтаар урьд нь шалгалтанд тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн 5 хуульчийн хамт, нийт 24 нэр дэвшигчээс Улсын Дээд Шүүхийн шүүгчийг сонгох асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх юм.

Б.Чимэг