
Төвд лам нар Энэтхэгт амьдарч буй 14 дүгээр Далай ламыг эх нутагт нь авч ирэхийг шаардаж, Хятадын Төвдөд явуулж буй улс төрийн бодлогыг буруушааж байгаа юм. 2009 оноос хойш 110 хүн өөрийгөө шатаасны ихэнхи нь Аба тосгоны иргэд юм байна.
Лондонд төвтэй “Эрх чөлөөт Төвд” байгууллагын мэдэгдэж байгаагаар Хятадууд харгис хядлагаа зогсоохгүй бол цаашид ийм байдлаар зулын гол болж тэмцэх олон төвд хүн байгаа аж. Төвдийн тэмцэгч байгууллагууд 2008 оноос хойш 200 гаруй төвд хүн Хятадын цэргүүдэд алуулсан гэж байгаа бол хятадууд мөргөлдөөний үеэр 20 гаруй хүн нас барсны ихэнхи нь Хятадын энгийн иргэд гэж тайлбарлаж байгаа. Түүнчлэн Далай ламыг лам, гэлэнмаа нарыг амиа золиослоход уруу татан, уриалж байна хэмээн Хятадын Засгийн газар буруушаасан мэдэгдэл гаргасаар байгаа юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)