
Францад олон мянган хүн ижил хүйстнүүдийн гэрлэлт болон хүүхэд үрчилж
авах тухай хуулийг батлахыг эсэргүүцэн нийслэл Парис хотноо жагсчээ.

Францад олон мянган хүн ижил хүйстнүүдийн гэрлэлт болон хүүхэд үрчилж авах тухай хуулийг батлахыг эсэргүүцэн нийслэл Парис хотноо жагсчээ. Жагсагчид өчигдөр хотын төв гудамж болох “Arc de Triomphe”-г эзэлсэн байна.
Олон мянган жагсагч цагдаа нартай мөргөлдсөний улмаас Ерөнхийлөгчийн ордонд хүрдэг “Champs Elysees” өргөн чөлөө рүү хальсан тул цагдаа нар нулимс асгаруулагч хий цацаж тараажээ.
Доод танхимын баталсан Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийг Дээд танхим ирэх сард хэлэлцэж шийдвэрлэх юм.
Д.Идэр