

Гэхдээ задлан шинжилгээгээр түүнийг бусдад хорлогдсон гэх шинж тэмдэг илрээгүй хэмээн цагдаа нар мэдэгдлээ. Түүний цогцсыг үргэлжлүүлэн шинжилж хордсон эсэхийг шалгах тул олон хоног шаардана гэв.
2003 оноос хойш Британид цагаачлан амьдарсан Борис Березовскийн цогцсыг оллоо хэмээн 15:18 цагт түргэн тусламж дууджээ.
Тэрбээр зүрхний шигдээсээр өвдөж байсан бөгөөд саяхан Израйльд эмчилгээ хийлгэснийг гэр бүлийнхэн нь мэдээлсэн. Гэсэн ч Березовский ОХУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгч Путинг байнга шүүмжилж, эсэргүүцдэг байсан тул улс төрийн сэдэлтэй хүн амины хэрэг байж магадгүй хардах хүн олон.
ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельциний үед тэрбээр улс төрийн гол тоглогчдын нэг байсан бөгөөд Путины үед бусад улс төрчидөд үзэл бодлынхоо хувьд хавчигдах болжээ. Түүнийг 2001 онд мөнгө угаасан хэргээр хуулийнхан баривчлах гэсэн ч тэрбээр Британд улс төрийн орогнол хүсч, амьдрах болжээ.
Д.Идэр