Египетийн тэргүүлэх прокурор “Исламын ахан дүүс” бүлэглэлийн төв байрны
гадаа болсон буудалцааны дараа босогчдыг удирдсан улс төрийн таван
тэмцэгчийг баривчлахыг тушаажээ.
Египетийн тэргүүлэх прокурор “Исламын ахан дүүс” бүлэглэлийн төв байрны гадаа болсон буудалцааны дараа босогчдыг удирдсан улс төрийн таван тэмцэгчийг баривчлахыг тушаажээ. Таван тэмцэгчийг бүлэглэлийн гишүүдийн эсрэг бусдыг турхирсан гэв. Тэдний нэг нь 2011 онд Ерөнхийлөгч Хосни Мубаракыг түлхэн унагах бослогыг удирдаж байсныг “CNN” агентлаг онцолжээ. “Исламын ахан дүүс” бүлэглэл нь парламентад ихээхэн нөлөөтэй бөгөөд Ерөнхийлөгч Мохаммед Морсигийн намд багтдаг аж. Баривчлах шийдвэрийг Ерөнхийлөгч Морси үндэстнээ хамгаалах алхам хийнэ хэмээн мэдэгдсэний маргааш гаргасан байна.
Өнгөрсөн баасан гарагт босогчид Морсигийн дэмжигчид болон “Исламын ахан дүүс” бүлэглэлийн төв байрны цагдаа нартай мөргөлдсөн юм. Нулимс асгаруулагч ашиглаж дуусгасан мөргөлдөөнд 100 гаруй хүн гэмтжээ.
“Исламын ахан дүүс” бүлэглэл нь 169 хүний эсрэг хавтаст хэрэг үүсгэж, гомдол гаргаад байна.
Д.Идэр


























































