БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпины гадаад айлчлалын үр дүн хурдацтай илэрч
байна хэмээн барууны хэвлэлүүд бичжээ. Учир нь БНХАУ ОХУ-аас 24
байлдагч онгоц, дөрвөн шумбагч хөлөг худалдан авчээ.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпины гадаад айлчлалын үр дүн хурдацтай илэрч байна хэмээн барууны хэвлэлүүд бичжээ. Учир нь БНХАУ ОХУ-аас 24 байлдагч онгоц, дөрвөн шумбагч хөлөг худалдан авчээ. Энэ нь сүүлийн арван жилд Хятад улс ОХУ-аасс анх удаа өргөн хүрээний цэргийн төхөөрөмж худалдан авсан тохиолдол болов.
Онгоц худалдан авах гэрээг Ши Жинпин өнгөрсөн долоо хоногт ОХУ-д анхны гадаад айлчлалаа хийсний дараахан үзэглэсэн нь хоёр тал цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлж буйг нотлох тод ахлам хэмээн “BBC” бичжээ.
Гэхдээ дээрх онгоцуудыг ямар үнээр худалдан авсан нь тодорхойгүй байна. Ямартай ч өнгөрсөн онд БНХАУ батлан хамгаалахын төсвөө 100 тэрбум ам.доллараар буюу 11.2 хувиар өсгөсөн. АНУ тус салбартаа жилд 700 тэрбум ам.долларыг төсөвлөдөг билээ.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (5)