
Бразилийн томоохон супермаркетууд Амазоны чийглэг ойд өссөн үхрийн
махыг худалдан авч, нийлүүлэхээс татгалзлаа.

Бразилийн томоохон супермаркетууд Амазоны чийглэг ойд өссөн үхрийн махыг худалдан авч, нийлүүлэхээс татгалзлаа. 2800 гишүүн компанитай Бразилийн Супермаркетуудын холбоо чийглэг ойг бэлчээр болгон ашиглаж буйг эсэргүүцэж ийм шийдвэр гаргасан байна.
Амазоны ой модыг ихээр огтлох явдал сүүлийн жилүүдэд багассан ч гэлээ онгон дагшин газарт олон нийт халдах болсон нь гол асуудал болжээ. Өргөн уудам газар нутгийг малын бэлчээр, буурцгийн үр тарих талбай болгон ашиглах нь ихэсчээ.
Энэ эсэргүүцэл хэрэглэгчдэд хүнд тусах тул асуудлыг хэрхэн шийдэхийг Бразилийн эрх баригчид хэлэлцэж байна.
Д.Идэр