

“Билл ба Мелинда /түүний эхнэр/ Гейтс” сан бэлгэвчний дараагийн дэвшилтэт хувилбарыг зохиосон хүнд 100 мянган ам.долларын тэтгэлэг олгохоо мэдэгдлээ. Хэрвээ “Дэвшилтэт бэлгэвч” тэтгэлэгт шалгарсан бүтээл үнэхээр Билл Гейтсийн санаанд нийцвэл хөрөнгө оруулалтаа нэг сая ам.доллар хүртэл ахиулах боломжтой гэв.
Сангийн зүгээс төслийг шалгаруулахдаа бэлгэвч хэрэглэхэд тааламжтай гэсэн үндсэн шаардлагаас гадна үнэ хямд, хамгаалалтын баталгаа найдвартай байдлыг харгалзан үзэх аж.
НҮБ-ын өнгөрсөн оны байдлаар дэлхийд ХДХВ-ийн халдвартай 34 сая хүн амьдарч буйг тайлагнажээ. Хүн төрөлхтөн жил бүр 15 тэрбум орчим бэлгэвч үйлдвэрлэдэг байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (4)