
“Форд мотор” компанийн Энэтхэг дэх салбар компани Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускониос уучлал гуйлаа.

“Форд мотор” компанийн Энэтхэг дэх салбар компани Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускониос уучлал гуйлаа. “Форд мотор Индиа” компани саяхан цацагдсан сурталчилгаандаа экс ерөнхий сайдыг “Форд Фиго” машин дотор секси хүүхнүүдтэй хамт байгаагаар дүрсэлсэн байна. Рекламд жолоочийн суудалд суусан ноён Берлускони “Ийм том зайтай Форд Фиготой байхад санаа зовох зүйл үгүй” гэж хэлж буйгаар харуулжээ.
Компани рекламаа зөвхөн өөрийн албан ёсны веб хуудаснаа тавьсан тул арижлааны зорилго агуулаагүй гэсэн байна.
Д.Идэр