БНХАУ-ын голуудаас үхсэн амьтад олноор олдох сонин хэргүүд шил даран
гарах боллоо. Өчигдөр Сычуань муж дагуу урсах Нанхе голоос 1000 гаруй
үхсэн нугас олджээ.
БНХАУ-ын голуудаас үхсэн амьтад олноор олдох сонин хэргүүд шил даран гарах боллоо. Өчигдөр Сычуань муж дагуу урсах Нанхе голоос 1000 гаруй үхсэн нугас олджээ. Пеньшиан дүүргийн оршин суугчид үхсэн нугаснууд голд хөвж явахыг хараад холбогдох албаныханд мэдээлжээ. Гэхдээ Нанхе голын уснаас ундны усанд хэрэглэдэггүй тул нутгийн иргэдэд аюул учруулах нь бага гэж үзэв. Одоогоор амьтдын үхлийн шалтгааныг тогтоогоогүй бөгөөд халдваргүйжүүлэн ариутгах үүднээс 50 уутанд хийгээд шатааж устгажээ.
Арваад хоногийн өмнөд Шанхайн Хуанфу голоос 16 мянган үхсэн гахай олдсон явдал олныг цочирдуулсан. Шанхайн ундны усны 22 хувийн Хуанфу гол нийлүүлдэг ч эрх баригчид иргэдийн эрүүл ахуйд аюулгүй хэмээсэн мэдэгдсэн юм.
Д.Идэр

































































Сэтгэгдэл (3)