Их Британий 17 настай хүү өөрийн бүтээсэн аппликэйшнээ интернэт магнат
“Yahoo”-д ашиглуулах болж, олон сая долларын гэрээ хийжээ. Ник
Д’Алойсио-ийн бүтээсэн “Summly” аппликэйшн нь томоохон хэвлэл мэдээллийн
хэрэгслүүдийн мэдээг тоймлон хүргэдэг аж.
Их Британий 17 настай хүү өөрийн бүтээсэн аппликэйшнээ интернэт магнат “Yahoo”-д ашиглуулах болж, олон сая долларын гэрээ хийжээ. Ник Д’Алойсио-ийн бүтээсэн “Summly” аппликэйшн нь томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээг тоймлон хүргэдэг аж. 15 настай байхдаа аппликэйшнээ бүтээсэн хүү ирэх долоо хоногоос “Yahoo” компанид “Summly”-ийн тэргүүний үүргийг гүйцэтгэн гэрээгээр ажиллаж эхлэнэ. Түүний бүтээл гарсан даруйдаа олны анхаарлыг татаж нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтыг олж байв. Гэхдээ энэ удаа чухам хэр их мөнгөөр хамтарч ажиллах болсон нь одоо нууц үлдэв.
“Үahoo”-ийн гар утасны салбар хариуцсан дэд ерөнхийлөгч Адам Кахан “Никтэй хамтарч ажиллах болсонд сэтгэл их хөдөлж байна. Хэрэглэгчдийн хувьд гар утсаа ашиглан “Summly” технологиор сонирхолтой нийтлэлүүдийн тоймыг хүлээн авах завшаан бүрдлээ” хэмээжээ.
Үрэлгэн байх дургүй хэмээн өөрийгөө тодорхйолсон Ник Д’Алойсио хэвлэлийнхэнд олсон мөнгөөрөө “Найк” брэндийн пүүз бас компьютер худалдан аваад үлдсэнийг нь хадгална хэмээн ярьжээ. Түүнийг өөрийнхөө чадлаар саятан болсон дэлхийн хамгийн залуу хүн болно олон хүн итгэж байна.
Д.Идэр



























































Сэтгэгдэл (1)