Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын Нууц албаны тэргүүнээр анх удаа эмэгтэй
хүн томилжээ. Нууц албаны албан хаагчдын бие бүрэлдэхүүний ахлагч Жулия
Пиэрсон өнгөрсөн сард тэтгэвэртээ гарахаа мэдэгдсэн Марк Сулливаныг
оронд ажиллах болов.
Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын Нууц албаны тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн томилжээ. Нууц албаны албан хаагчдын бие бүрэлдэхүүний ахлагч Жулия Пиэрсон өнгөрсөн сард тэтгэвэртээ гарахаа мэдэгдсэн Марк Сулливаныг оронд ажиллах болов. “Жулия Нууц албанд 30 жил ажилласан дадлага туршлагаараа энэ чухал байгууллагын эрчүүд, хүүхнүүдийг удирдаж чадна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Ерөнхийлөгч хэлэв. Жулия Пиэрсон 1983 оноос энэ албанд ажиллаж эхэлжээ.
Нууц алба нь санхүүгийн гэмт хэргийг мөрдөж, Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийг хамгаалах үүрэгтэй аж. Тус албаны Хамгаалалтын хэлтэс өнгөрсөн жил Барак Обамаг Колумбид айчлах үеэр биеэ үнэлэгчдийг хөлсөлж авсан нь мэдэгдэж, хэл ам дагуулж байв.
Д.Идэр


















































