“Рио Тинто” ихэнх хувийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани энэ
улирлын санхүүгийн тайлангаа мэдээллээ. Компанийн дөрөвдүгээр улирлын
алдагдал нь 182.4 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн
улирлын 85.8 сая ам.долларын алдагдалтай харьцуулахад хоёр дахин өссөн
үзүүлэлт аж.
“Рио Тинто” ихэнх хувийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани энэ улирлын санхүүгийн тайлангаа мэдээллээ. Компанийн дөрөвдүгээр улирлын алдагдал нь 182.4 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн улирлын 85.8 сая ам.долларын алдагдалтай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж. “Айвенхоу Майнз” нэрээ өнгөрсөн намар өөрчилсөн “Туркойз Хилл Ресурс” алдагдал өссөн нь хувьцаа бүрээс 18 цент алдсантай тэнцэх хэмжээний гарз гэв.
Харин энэ улиралд хоёр жилийн өмнөхөөс 10 саяар бага буюу 41.6 сая ам.долларын орлого олжээ.
“Оюутолгой” төслийн барилгажилтын ажлаа 99 хувийн гүйцэтгэлд хүргэсэн гэх тус комдани төсөл эхлэхээс өмнөх үйл ажиллагаанд 6.2 тэрбум ам.доллар зарцуулснаа мэдэгдсэн.
“Туркойз Хилл Ресурс” компани нь Казахстаны “Алтиналмас голд” уурхайн 55 хувь, “Оюутолгой”-н 66 хувь, “Сауд говь ресурс” компаний 58 хувь, Австралийн “Айвенхоу” алт, зэсийн уурхайн 57 хувийг эзэмшдэг.
Даваа гаригийн байдлаар “Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцаа 17 цент буюу 2.5 хувиар унаж 6.46 ам. долларт хүрчээ.
Д.Идэр


























































