

“Хойд Солонгосын Ардын армийн дээд командлал энэ мөчөөс эхлэн холын тусгалтат артиллер, стратегийн зориулалттай пуужингийн ангиа байлдааны бэлэн байдалд оруулав. АНУ-ын эх газарт байгаа болон Гуам, Хавайн арал дээр байдаг дайсны объектуудыг бай хараандаа байлгана” гэж Мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.
Ингэснээр тус улсын тив алгасагч пуужингийн анги нэгтгэлүүд түүхэндээ хоёр дахь удаагаа байлдааны бэлэн байдалд шилжиж байна.
АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулиар “Б-52” бөмбөгдөгч онгоц Солонгосын хойг дээгүүр ниссэн. Энэ явдлыг дараа Хойд Солонгос хэрвээ өдөөн хатгах юм бол Гуам, Окинава арал дээр байдаг АНУ-ын цэргийн баазад цохилт өгнө гэж сүрдүүлж байсан юм.
Д.Идэр








Сэтгэгдэл (3)