

Ерөнхийлөгч Башар Ал Ассадын дарангуй дэглэмийг эсэргүүцэн тэмцэж байгаа босогчдыг дэмжиж, зэвсгээр туслах эсэх нь бидний эрх хэмээн төлөөлөгчид хэлсэн байна. Хоёр өдөр үргэлжлэх чуулга уулзалтад Египет, Катар, Палестин, Саудын араб, Ирак, Алжир, Оман, Судан, арабын нэгдсэн Эмират зэрэг 15 улсын Ерөнхийлөгч, төлөөлөгчид оролцож байна.
Өнгөрсөн ням гарагт холбооны тэргүүнүүд Сирийн босогчдыг чуулга уулзалтын төлөөлөгчдийн жагсаалтад оруулсан ч Алжир, Ирак, Ливан улсууд дэмжээгүй юм. Арабын улсуудын холбоо нь 1945 онд байгуулагдсан аж.
Д.Идэр