
Японы Засгийн газар өнөөдөр түүхэндээ хамгийн их хэмжээний түр төсөв
баталснаа мэдэгдлээ. Ирэх сарын нэгнээс эхлэх санхүүгийн жилийн эхний 50
хоногт зарцуулах төсвийг 139.5 тэрбум ам.доллараар баталжээ.

Японы Засгийн газар өнөөдөр түүхэндээ хамгийн их хэмжээний түр төсөв
баталснаа мэдэгдлээ. Ирэх сарын нэгнээс эхлэх санхүүгийн жилийн эхний 50
хоногт зарцуулах төсвийг 139.5 тэрбум ам.доллараар баталжээ. Засгийн
газар санхүүгийн жил эхэлснээс хойш эхний 50 хоногт зарцуулах төсвийг
“стопгап” буюу түр зарцуулах төсөв гэж нэрлэдэг билээ.
Түр
төсвөөс 5.2 тэрбум ам.долларыг 2011 оны газар хөдлөлт, цунамийн хохирлыг
арилгахад зарцуулах аж. Мөн батлан хамгаалын салбарын төсвийг нэмэх юм
байна.
Ингэснээр Япон улсын энэ оны нэгдсэн төсөв 978.8 тэрбум ам.доллар болох юм.
Д.Идэр