Москвад
дуурийн бүтээлийг тайзнаа амилуулдаг найруулагчдын ур чадварыг
дээшлүүлэх зорилго бүхий “Нано-опера” анхдугаар уралдаан болж байна.
Москвад дуурийн бүтээлийг тайзнаа амилуулдаг найруулагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Нано-опера” анхдугаар уралдаан болж байна.Бүтээл хүмүүст хүрэх эсэх, уран бүтээлчдийг сонгох, баг удирдан ажиллах зэрэг чухал, хариуцлагатай үүргийг найруулагчид үүрдэг. Тэр дундаа дуурийн урлагийн нарийн мэдрэмж, ажиллагаа шаарддаг учраас хүссэн болгон хийдэг ажил биш. Дээрх уралдааныг ОХУ-ын Дуурь, балетийн театруудын холбоо, Москва хотын захиргаа, “Геликон” хөгжмийн театр хамтран зохион байгуулж буй юм. Уралдаанд оролцогсод өгөгдсөн даалгаврыг шүүгчид болон үзэгчдийн өмнө шууд гүйцэтгэж буйгаар онцлогтой юм хэмээн зохион байгуулагчид нь ярьжээ.
Ирэх баасан гарагт өндөрлөх уралдаанд 35 хүртэлх насныхан оролцож байгаа бол шүүгчдийн бүрэлдэхүүнд Орос, Польш, Канад, Литва, Эстони, Герман, Итали, Францын дуурь, бүжгийн театруудын нэртэй найруулагчид багтсан байна.
Д.Идэр

























































