
БНХАУ-ын дарга Ши Жинпин Африкийн орнуудад айлчилж байгаа. Тэрбээр
өчигдөр Танзанийн нийслэл Дар Эс-Саламд албан ёсоор айлчилжээ.

БНХАУ-ын дарга Ши Жинпин Африкийн орнуудад айлчилж байгаа. Тэрбээр өчигдөр Танзанийн нийслэл Дар Эс-Саламд албан ёсоор айлчилжээ. Ши Жинпин Танзанийн удирдлагад хандан өнгөрсөн онд Хятад, Африкийн орнуудын хоорондын худалдааны хэмжээ 200 тэрбум долларт хүрснийг мэдэгдэв. Мөн Хятад улсаас хоёр жилийн дотор 20 тэрбум долларын зээлийг Африкийн орнуудад олгоно гэжээ.
Айлчлалын хүрээнд мөн Хятад,Танзани улсууд аж үйлдвэрийн бүст том боомт барих тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Ши Жинпин айлчлалын дараа “Африктай харилцаагаа идэвхижүүлэх бодолтой байна” хэмээн мэдээлсэн юм.
Д.Идэр