Хятад, Бразиль улсууд валют солилцох хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Энэхүү гэрээгээр хоёр талын төв банк 30 тэрбум ам.доллартай тэнцэх
хэмжээний үндэсний валют солилцох аж.
Хятад, Бразиль улс валют солилцох хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээгээр хоёр талын төв банк 30 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний үндэсний валют солилцох аж. Хоёр улсын Төв банкны удирдагчид болон сангийн сайд нар Дурбан хотод уг хэлэлцээрийг баталжээ.
“Манай улс Хятадтай харилцаагаа өргөжүүлэхийг сонирхож байна” гэж Бразилийн Төв банкны ерөнхийлөгч Алешандри Томбини баримт бичигт гарын үсэг зурсны дараа мэдэгдэв. Бразиль, Хятадын худалдаа сүүлийн жилүүдэд огцом өссөн юм. 2003 онд хоёр орны худалдааны эргэлт 6.7 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн онд 75 тэрбум ам.долларт хүрчээ. БНХАУ өнгөрсөн жил Австралитай 31 тэрбум ам.долларын валют солилцох гэрээ хийсэн билээ.
Д.Идэр


























































