Хойгийн асуудлаас болж Өмнөд Солонгосоос цэргийн утсан холбоогоо
тасалснаа Хойд Солонгос мэдээллээ. Цэргийн утсан холбоо нь Өмнөд
Солонгосын ажилчид Хойд Солонгост байрлах Кайсон үйлдвэрлэлийн бүсэд
ороход ашиглагддаг аж.
Хойгийн асуудлаас болж Өмнөд Солонгосоос цэргийн утсан холбоогоо тасалснаа Хойд Солонгос мэдэгдлээ.Цэргийн утсан холбоо нь Өмнөд Солонгосын ажилчид Хойд Солонгост байрлах Кайсон үйлдвэрлэлийн бүсэд ороход ашиглагддаг аж.
“Хоёр улсын хооронд хэзээ ч дайн дэгдэж магадгүй байхад манай улс цэргийн утсан холбоогоо хадгалах шаардлагагүй” хэмээн Хойд Солонгосын батлан хамгаалахын удирдах ажилтан Төв мэдээллийн агентлагт дамжуулав. Утсан холбоог тасалсан ч гэлээ Кайсон дүүрэгт ямар нэгэн асуудал үүсээгүй байна хэмээн “BBC” бичжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр улсынхаа цэрэг, армийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, АНУ-ын Хавай, Гуам арал дахь цэргийн баазыг онилсон хэмээн мэдэгдсэн юм.
Д.Идэр

























































