
Исламын шашны шинэчлэгч хүчин “Талибан” бүлэглэлийн 52 гишүүнийг
өчигдөр хөнөөсөн талаар Афганистаны Дотоод хэргийн яам мэдээллээ.
Гэнэтийн довтолгоог тус улсын Үндэсний цагдаагийн хүчин, арми, аюулгүйн
зөвлөл болон НАТО-гоор удирдуулдаг холбооны хүчнийхэн хамтарч үйлдсэн
байна. Ажиллагааны үеэр Талибаны 21 гишүүнийг мөн баривчилжээ.

Исламын шашны шинэчлэгч хүчин “Талибан” бүлэглэлийн 52 гишүүнийг өчигдөр хөнөөсөн талаар Афганистаны Дотоод хэргийн яам мэдээллээ. Гэнэтийн довтолгоог тус улсын Үндэсний цагдаагийн хүчин, арми, аюулгүйн зөвлөл болон НАТО-оор удирдуулдаг холбооны хүчнийхэн хамтарч үйлдсэн байна. Ажиллагааны үеэр Талибаны 21 гишүүнийг мөн баривчилжээ.
Талибан бүлэглэлийг Мохаммед Умар гэгч исламын шашны хувьд улс төрийн шинэчлэл хийх зорилгоор байгуулжээ. Бүлэглэлд эхэндээ олон мянган хүн элссэн ч "Шария"-ийн хуулийг хэт чангатгах, эмэгтэйчүүдийг дорд үзсэн харгис журмаас нь үүдэн татгалзах болжээ.
Д.Идэр