
Ромын шинэ хамба Францис тансаг өргөөнд амьдрахаас татгалзаж, Ватиканы
ордны зочид буудал дахь энгийн өрөөндөө байхыг илүүд үзжээ.

Ромын шинэ хамба Францис тансаг өргөөнд амьдрахаас татгалзаж, Ватиканы ордны зочид буудал дахь энгийн өрөөндөө байхыг илүүд үзжээ. Христийн ордны дээд давхрыг эзлэх тансаг өргөөнд шинэ хамба амьдрах эрхтэй байдаг аж. Энэхүү сууцанд өмнөх хамба 16-р Бенедикт амьдарч байв.
“Гэхдээ Францис хамба хэзээ тансаг ордонд нүүж очих тухайгаа хэлээгүй” хэмээн папууд оршин суудаг Ватиканы ордны хэвлэлийн төлөөлөгч Федерико Ломбарди мэдэгджээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)