

Бразилийн Рио Де Жанейро хотын дарга Эдуардо Пайс “Энженьян” стадионыг хаах шаардлагатай байгааг өчигдөр мэдээллээ.
Цэнгэлдэх хүрээлэн нурах аюулд хүрснийг мэргэжилтнүүд анхааруулсан учраас ийм шийдвэр гаргасан байна. Олимпийн наадам эхлэхэд гурван жилийн хугацаа үлдээд байгааг Бразилийн Олимпийн хороо анхааруулсан ч засвар хэзээ эхэлж, дуусахыг шийдээгүй аж.
2007 онд ашиглалтад орсон “Энженьян” цэнгэлдэх хүрээлэнд Рио Де Жанейро хотын хөл бөмбөгийн томоохон тэмцээнүүд болдог юм. Цэнгэлдэх хүрээлэнг барихад 190 сая ам.доллар зарцуулжээ.
Д.Идэр