

Тус компани өмнө нь Казахстан улсын нутгаар дамжуулна хэмээн төлөвлөж байсан аж. Тухайн үед ОХУ-ын Эрчим хүчний сайд Новак “2014 оноос “Роснефть" нь Хятад улсад Казахстаны Атасу–Алашанькоу нефтийн хоолойгоор дамжуулан долоон сая тонн нийлүүлэлт хийхээр төлөвлөж байна” хэмээн мэдэгдэж байжээ.
“Хятадын баруун хэсэгт хүргэх нефьтийг Монгол улсын төмөр замаар транзит тээвэр хийж болох юм” гэж “Транснефть” компанийн төлөөлөгч Игорь Демин ярьсан байна. Харин “Infranews” агентлагийн ерөнхий захирал Алексей Боровкин "Одоо Мегетээс Монголын чиглэлд ердөө 20 хувийн ачаалалтай байгаа тул Монголын талд хөнгөлөлт үзүүлэх нь ашигтай байх" хэмээжээ.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын тэргүүн Ши Жинпин ОХУ-д айлчилснаар Хятад улсад нийлүүлэх нефтийн хэмжээг нэмэгдүүлэхээр гэрээлсэн юм.
1993 онд байгуулагдсан төрийн өмчит “Транснефть” компани нь ОХУ-ын нефьтийн 93 хувийг тээвэрлэдэг аж. Салбартаа дэлхийн тэргүүлэх тус компани 50 мянган км сүлжээгээр бүтээгдэхүүнээ түгээдэг юм байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)