
Мэргэжлийн сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргал Сүмогийн холбоогоор
дамжуулан Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах хүсэлт илгээжээ.

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргал Сүмогийн холбоогоор дамжуулан Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах хүсэлт илгээжээ. Хүсэлтийг авсан Шинзо Абэ их аварга М.Даваажаргалтай монголд айлчлахаас өмнө уулзахаар товлосон байна. Гэхдээ Хакухо Ерөнхий сайдтай ямар шалтгаанаар хэзээ уулзах нь тодорхойгүй байна.
Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 30-31-нд манай улсад албан ёсны айлчлал хийх юм. Тиймээс тэдний уулзалт өнөөдөр, маргаашийн аль нэгэнд болно хэмээн таамаглажээ.
Д.Идэр