

Шархдагсдын дунд зургаан сурагч байгаа аж. Сургуулиас хүүхдээ авахаар ирсэн эцэг, эхчүүд гэмт этгээдийг саатуулж чадсан байна. Хятадын цагдаа нар уг хэрэгтэй холбогдуулан эцэг, эхчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ.
Хууль сахиулагчдын онцолсноор алуурчин эхлээд мөнгөнөөс болж маргалдаж байсан эмэгтэйн аминд хүрсний дараа замдаа тааралдсан хүмүүс рүү давшилж байсан гэнэ. Уг хэргийн дараа орон нутгийн засаг захиргаанаас сургуулиудын аюулгүй байдлыг чангатгах талаар хэлэлцэж эхэлжээ. Сүүлийн хэдэн жил сурагчид руу халдсан хэрэг олон гарч буйгаас уг асуудлыг дахин хөндөхийг шаардаж байгаа аж.
Д.ЦЭРЭНДОЛГОР