

Хүн амын 60 орчим хувь /22 сая/ нь өлсгөлөнд өртсөн Мадагаскар одоо байгаа ургацаа царцаанд идүүлчихвэл бүрэн өлсгөлөнд автах аж. Өнгөрсөн аравдугаар сард тарьсан үр тарианы талаас илүү хувь нь царцааны хоол болсон байна.
Царцааны нүүдэл Мадгаскарын нутгаар ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилнэ хэмээн судлаачид хэлж байгаа. Мөн тус нутагт яаралтай тариалалт явуулах шаардлагатай 300 мянган га газар үлджээ. Тиймээс тэмцэх ажлыг яаравчлан зохион байгуулахыг НҮБ судалж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)