
Ромын хамба Францис католик шашны “Маунди” арга хэмжээнд оролцлоо.
Тэрбээр Есүс Христийн зан үйлийг дагаж 12 ялтны хөлийг угааж, үнссэн нь шуугиан тарьж байна.

Ромын хамба Францис католик шашны “Маунди” арга хэмжээнд оролцлоо. Ядууст туслах энэхүү баяраар Францис хамба “Залуучуудын хорих”-д зочилжээ. Тэрбээр Есүс Христийн зан үйлийг дагаж 12 ялтны хөлийг угааж, үнссэн нь шуугиан тарьж байна. “Хэрвээ эзэн маань үүнийг хийсэн бол би ч бас хийх нь зүйн хэрэг” хэмээн Францис хэлэв.
“Мануди” арга хэмжээг Христийг дурсдаг Ийстерийн баярын өмнө зохиогдог аж. Удахгүй болох Ийстерийн баярт оролцохоор олон мянган сүсэгтэн, жуулчид Ромд ирсэн аж.
1.2 тэрбум католик шашинтны тэргүүн ийнхүү ажлаа сонин содон байдлаар эхлүүлж байна. Тэрбээр тансаг машин, тансаг ордноос татгалзсан нь олны анхаарлыг татсан.
Д.Идэр