Нийтийн тээврийг дэмжих өдөр

Автомашингүй өдрийг угтсан 7 хоног “Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих өдөр”-өөр үргэлжилж байна. Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн компаниуд, "Монгол даатгал" компани, ММСС-ийн Эрүүл мэндийн төслүүдээс "Нийтийн тээврийн үйлчилгээний соёл"-ын талаар иргэдэд мэдээлэл түгээж байна. Мөн энэ ажлын хүрээнд өчигдөр “Зам тээврийн мэдээлэл, сургалтын өдөр” байсан бөгөөд “Зам тээврийн осол гэмтлээс хүүхдийг сэргийлж, хамгаалъя” ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зориулсан ухуулга, нөлөөллийн уулзалт зохион байгуулсан байна. Уг уулзалтаар 70 сургуулийн багш удирдлагуудад “Би зорчигч” нэртэй гарын авлага болон бага ангийн сурагчдад замын хөдөлгөөний зөв хэвшлтийг ойлгуулах дэмжих зорилготой 6 цуврал DVD хичээлийг тус тус тараан өгсөн байна гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.