НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хаалттай хурал зохион байгуулах тусгай өрөөтэй болсон тухай эх сурвалж мэдээллээ. "Орос загвар"-аар хийсэн тус өрөөний нээлтийн ажиллагаа өчигдөр болсон байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, тус байгууллагын байнгын төлөөлөгч Виталий Чуркин нар улаан туузыг хайчилж эхлүүлжээ.Бан Ги Мүн хурлыг нээн үг хэлэхдээ "Дулаан уур амьсгал" нь Аюулгүйн зөвлөлийн гишүүд бие биенээ ойлголцох орчин нь болж өгнө" гэжээ. Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орны төлөөлөгчид "Орос өрөө"-нд олон улсын бодлого, аюулгүй байдлын чухал асуудлыг шийдвэрлэх юм. Хурлын үеэр тус танхимд зөвхөн НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын ажилтнууд байх аж. 2008 оноос хойш Оросын тал тус байгууллагын төв байрны засварт хоёр сая ам.долларын хөрөнгө гаргасны дүнд ийн тусгай өрөөтэй болж чаджээ.
24tsag.mn


















































