Өчигдөр шөнө Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын пуужингуудаа бэлэнд байдалд оруулахыг тушаажээ.
Өчигдөр шөнө Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын пуужингуудаа бэлэн байдалд оруулахыг тушаажээ. АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулиар цөмийн цэнэгтэй хошуу зөөвөрлөх чадвартай “В2” онгоц Өмнөд Солонгосын полигонд очсоны дараа ийм шийдвэр гаргасан хэмээн ажиглагчид үзэж байна.
Ким Чен Ын хоёр өдрийн өмнө улсынхаа цэрэг, армийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, АНУ-ын Хавай, Гуам арал дахь цэргийн баазыг онилсон хэмээн мэдэгдсэн юм. Мөн өчигдөр Өмнөд Солонгостой харьцах цэргийн утсан холбоогоо тасалсан билээ.
Хойд Солонгос нь алсын тусгалтат пуужингуудаас гадна 600-750 пуужинтай гэж АНУ тайлагнасан юм.
Хойд Солонгос нь алсын тусгалтат пуужингуудаас гадна 600-750 пуужинтай гэж АНУ тайлагнасан юм.
Д.Идэр

























































