Өчигдөр АНУ-ын санхүү, зээлийн “Американ экспресс”, “Банк оф Америка”
банкууд кибер халдлагад өртжээ. Үүний улмаас банкуудын ажилтнууд хэсэг
хугацаанд үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрчээ.
Өчигдөр АНУ-ын санхүү, зээлийн “Американ экспресс”, “Банк оф Америка” банкууд кибер халдлагад өртжээ. Үүний улмаас банкуудын ажилтнууд хэсэг хугацаанд үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрчээ. Банкууд өмнө нь кибер гэмт хэрэгт холбогдож байсан “Izz ad-Din al-Qassam” группыг энэхүү халдлагыг үйлдсэн хэмээн буруутгав. Одоогоор бүлэглэлийн зүгээс ямар нэгэн хариу ирээгүй аж. Халдлагаар мэдээлэл алдсан эсэхийг тогтоож чадаагүй ч банкуудын интернэт сүлжээ хэвийн ажиллаж байна.
Ойрын үед кибер халдлага шил даран гарлаа. АНУ-ын төрийн албаны, хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллага, олны танил хүмүүсийн санхүүгийн мэдээлэл болон Өмнөд Солонгосын банкуудыг хакерт өртсөн юм.
Д.Идэр

























































