
Өчигдөр АНУ-ын Ньютаун хотод бага сургуулийн олон хүүхэд буудуулж амиа
алдсаны 100 дахь өдрийг эмгэнэн дурслаа.

Өчигдөр АНУ-ын Ньютаун хотод бага сургуулийн олон хүүхэд буудуулж амиа алдсаны 100 дахь өдрийг эмгэнэн дурслаа. Энэ үеэр ерөнхийлөгч Барак Обама амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд Конгресс буу эзэмших хуулийг чангатгахыг шамдуулахаа мэдэгдсэн байна. Судалгаагаар америкчуудын 90 хувь нь энэхүү хуулийг чангатгахыг дэмжсэн хэмээн Обама онцолжээ.
Өнгөрсөн 12 дугаар сард Ньютаун хотын “Сэнди Хүүк” бага сургуулийн зургаан багш, 6-8 насны 20 хүүхдийг буутай этгээд хөнөөгөөд амиа егүүтгэсэн аймшигт хэрэг гарсан билээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)