
Талуудыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-үүдийн Холбооны дарга Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн Холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээрт гарын үсэг зурж буй өдрөөс эхлэн Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг эхлүүлж байна.
“Нийслэлийн 2013-2014 оны хамтын хэлэлцээр”-ийг хийсэн. Энэхүү хэлэлцээрийн 29 зорилтот ажлыг талууд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд, Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдөн ажиллах, хяналтыг сайжруулах, үр бүтээлтэй хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг ханган ажиллах, хамтын хэлэлцээрийг дүгнэх, биелэлтэд хяналт тавьж ажиллах юм байна.