
Хуралд МУГЖ, дуучин Т.Ариунаа, Бажи, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, "Gee", “Дижитал” хамтлагийн гишүүд оролцсон юм. Дуучид, уран бүтээлчид “Бид өнөөдрийн хурлаар гал хэн гаргасан, хэн буруутай зэргийг ярихгүй. Хуулийн байгууллага буруутай этгээдүүдийг олж тогтооно гэдэгт итгэлтэй байгаа. Харин Монголын нийт ард түмэнд хандаж хэлэхэд дуучин Баавар бол хийсэн бүтээсэн зүйл ихтэй, бүтээсэн гавьяатай хүн тул хайрлаж, өрөвдөхийг хүсч байна" гэлээ. Хуралд оролцсон “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн 1999 онд “Дижитал” хамтлагийг үүсгэн байгуулж, 2001 оноос “Хип хоп” холбоог тэргүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд 60 гаруй цомог гаргахад оролцож, 40 орчим тоглолтыг зохион байгуулсан. Уран бүтээлчийн хувьд мундаг залуу” гэж байлаа.
24tsag.mn