
Израйль өчигдөр Газын зурвасын хилийн худалдааны гарцыг нээжээ.

Израйль өчигдөр Газын зурвасын хилийн худалдааны гарцыг нээжээ. Худалдааны гарцыг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама айлчлах үеэр пуужин харвасны дараа хаасан юм. Барак Обамаг Уэст Банкид ирснээс цагийн дараа Газын зурвасаас Израйль руу пуужин харвасан ч хэн нэгний амь үрэгдээгүй аж.
Хилийн худалдааны гарцыг хааснаар Израйль руу хил нэвтрэх зөвшөөрлийг нь үл харгалзан зөвхөн хүмүүнлэгийн үйл ажиллагааныхан болон загасчлахаар явж буй палестинчуудыг л нэвтрүүлж байсан юм.
Д.Идэр