Эдгээр өдрүүдэд Туркийн Самсун хотноо олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны гран-при шалгаруулах ээлжит тэмцээн болж байна. Тэмцээн өчигдөр хөнгөн жингийн барилдаанаар эхэлсэн бөгөөд манай тамирчид жин тус бүр дээр алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин алт, 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон хүрэл медалийн эзэн болсон байна. Харин өнөөдөр манай хүнд жингийн жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д Г.Түвшинжаргал, 90
кг-ын жинд Б.Жанчивдорж, +100 кг-д Б.Сугаржаргал нар хүч сорьж байна.
Самсуны гран-при тэмцээнд дэлхийн 40 орны 318 жүдоч уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөж байна. Монголын багийн тухайд эрэгтэй долоо, эмэгтэй гурван тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй юм.