ж.Вердийн “Трубадур” дуурь эгшиглэнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр суут хөгжмийн зохиолч Дж.Вердийн “Трубадур” дуурь эгшиглэх юм. Симфони найрал хөгжмийг Италийн нэрт удирдаач Д.Нямдаш дохих аж. Харин гол дүрүүдэд Ди Лунад соёлын тэргүүний ажилтан Ч.Энхтайван, Леонерад соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Азученад соёлын тэргүүний ажилтан О.Доржхорлоо, Манрикод соёлын тэргүүний ажилтан Д.Эрдэнэ-Очир, Феррандод Ж.Бямбажав, Инест соёлын тэргүүний ажилтан Д.Туяа, Рюицд Г.Шижирболд, цыганд Э.Бумхүү нар тус тус тоглох юм.
Т.Хулан