
Шүүхийн
ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийн найман орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад нэр дэвшиж Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэн 24 нэр дэвшигчээс М.Батсуурь, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Б.Цогт, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонхийн саналыг авчээ.
Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.