“Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, их хэмжээний мөнгө угаасан
хэрэгт холбогдон Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн хорих ангид
хоригдож буй МИАТ-ийн дэд захирал асан Ч.Хоролсүрэнгийн бие мууджээ.

“Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдон Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн хорих ангид хоригдож буй МИАТ-ийн дэд захирал асан Ч.Хоролсүрэнгийн бие мууджээ. Учир нь түүний хууч өвчин нь сэдэрсэн байна. Тиймээс түүний өмгөөлөгч батлан даалтад гаргах хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт прокурорт нь гаргасан байна. Прокурорын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж.
Өмнө нь мөн МИАТ-ийн захирал асан Ц.Орхоны бие муудаж, батлан даалтад гарах хүсэлт хүргүүлсэн ч татгалзсан хариу өгсөн билээ.
МИАТ-ийн гэх тодотголтой уг хэрэгт одоогоор арван хүнийг цагдан хориод байгаа юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)