Өнөөдөр Нийслэлийн шүүхэд Лениний музейн хэргийн шүүх хурал болох байсан ч энэ сарын 10 хүртэл хойшиллоо.

Өнөөдөр Нийслэлийн шүүхэд Лениний музейн хэргийн шүүх хурал болох байсан ч энэ сарын 10 хүртэл хойшиллоо. Учир нь Лениний музейн ашиглагч тал болох МАН шүүх хуралд оролцох хүсэлтийг Нийслэлийн шүүхээс гуравдугаар сарын 28-нд хүлээн авсан бөгөөд хууль эрх зүйн мэдээлэл, туслалцаа шаардлагатай байгаа тул ийнхүү шүүх хурлыг 10 хоногоор хойшлуулах хүсэлтийг гаргасан байна. Хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Музей хариуцсан мэргэжилтэн Н.Мэндсайхан болон Төрийн өмчийн хорооны албаныхан хүрэлцэн ирэв.