АНУ цэрэг цэргийн хамтын ажиллагааны нэг хэсэг болгож Өмнөд Солонгост
F-22 онгоц байршуулжээ. Хоёр ширхэг F-22 онгоцыг өчигдөр Японы Окинава
арал дахь АНУ-ын цэргийн баазааас Өмнөд Солонгост хүргэсэн байна.
АНУ цэрэг цэргийн хамтын ажиллагааны нэг хэсэг болгож Өмнөд Солонгост F-22 онгоц байршуулжээ. Хоёр ширхэг F-22 онгоцыг өчигдөр Японы Окинава арал дахь АНУ-ын цэргийн баазаас Өмнөд Солонгост хүргэсэн байна. Хоёр орны хамтарсан "Foal Eagle" цэргийн сургуулилт энэ сарын 30 хүртэл үргэжлэх юм. Цэргийн сургуулилтын үеэр B-2 онгоцоор зэвсэг тээвэрлэсэн нь Солонгосын хойгийн байдлыг хурцатгасан юм.
Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын улсынхаа цэрэг, армийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, АНУ-ын Хавай, Гуам арал дахь цэргийн баазыг онилсон хэмээн мэдэгдсэн. Мөн Өмнөд Солонгостой харьцах цэргийн утсан холбоогоо тасалсан билээ.
Д.Идэр

























































