“Дижитал” хамтлагийн ахлагч асан Ш.Батбаяр буюу Бааварыг маргааш
шүүхээр болжээ. Бааварын өмгөөлөгчдийн өгсөн мэдээллээр, энэ сарын 12-нд
шүүнэ гэж байсан ч Нийслэлийн шүүхээс маргааш шүүхээр болсон хэмээн
мэдэгдлээ.

“Дижитал” хамтлагийн ахлагч асан Ш.Батбаяр буюу Бааварыг маргааш шүүхээр болжээ. Бааварын өмгөөлөгчдийн өгсөн мэдээллээр, энэ сарын 12-нд шүүнэ гэж байсан ч Нийслэлийн шүүхээс маргааш шүүхээр болсон хэмээн мэдэгдлээ. Бааварыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар буруутган шүүнэ. Тус зүйл ангид мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Хурал Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 13.00 цагаас болно.
Гэвч эх сурвалжийн мэдээлснээр, шүүх хурал хойшилно гэлээ. Учир нь Бааварын биеийн байдал муу “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэрээр өнгөрсөн сарын 23-ны шөнө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн өрөөнд түлэгдсэн билээ.
Б.Чимэг